Захиргааны хэргийн шүүх

Сум дундын шүүх

Шүүхийн тамгын хэлтэс

Цаг

Ulti Clocks content

Цаг агаар

Валютын ханш



Зөвлөгөө

Баннер
Өмнөговь аймгийн шүүх
Сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулав. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Admin   
2012 оны 5-р сарын 08, Мягмар гариг, 08:33

            

              “Шүүгч эмэгтэйчүүдийн холбоо”-ны Өмнөговь аймаг дахь Салбар зөвлөлийн 2012 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдөр “Хөдөлмөрийн харилцаанд иргэн таны оролцоо” сэдэвт нээлттэй сургалт, хэлэлцүүлгийг тус аймгийн Даланзадгад сумын Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгууллаа.
              Сургалт, хэлэлцүүлгийг Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг удирдан явуулсан бөгөөд сургалтад хамрагдсан Даланзадгад сумын Засаг даргын тамгын газрын ажилтан, албан хаагчдын сонирхсон асуултад хариулт өгчээ.
               Цаашид Даланзадгад сумын хэмжээнд хууль, шүүхийн үйл ажиллагааг сурталчлах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр улирал бүр тодорхой сэдвээр сургалт, хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулж байхаар тогтов.

 
Шүүхээр шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өсч, иргэн, захиргааны хэрэг буурчээ. /Мэдээллийн эх сурвалж www.supremecourt.mn сайтаас/ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Admin   
2012 оны 4-р сарын 25, Лхагва гариг, 10:59

            Улсын Дээд шүүхийн Судалгааны төвөөс 2012 оны 1 дүгээр улиралд шүүхээр хянан шийдвэрлэсэн хэргүүдийн талаарх статистик судалгааг гаргажээ. Судалгаанаас үзвэл анхан шатны шүүхүүд 2012 оны нэгдүгээр улиралд эрүүгийн 1655, иргэний 6767, захиргааны 194, захиргааны зөрчлийн 3693, хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн сулласан болон ялаас чөлөөлсөн 450,  цагдан хорих арга хэмжээ авсан 2429, нийт 15188 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ.

            Эрүүгийн хэргийн шүүн таслах ажиллагааны талаар

Дэлгэрэнгүй...
 
Улсын Дээд шүүхийн ХМОНХАлбанд хүргүүлдэг “Хоёр сар тутмын мэдээ” PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Admin   
2012 оны 4-р сарын 24, Мягмар гариг, 07:12

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ,
ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБАНД


2012.04.24                                                                                                                  Даланзадгад

Хоёр сар тутмын мэдээ

             -Сум дундын шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга Даланзадгад сумын ерөнхий боловсролын “Эрдмийн гэгээ” сургуулийн ахлах ангийн сурагчдад “Хүн худалдаалах гэмт хэрэг” сэдэвт сургалт зохион байгуулж, сургалтад хамрагдсан сурагчдын сонирхсон асуултад хариулт өгчээ. Шүүгч Ц.Мөнхтулга нь Шүүхийн Ерөнхий зөвлөл, Хууль зүйн үндэсний хүрээлэн, АНУ-ын Азийн сантай хамтран зохион байгуулсан “Хүн худалдаалах гэмт хэрэг” сэдэвт сургалтад хамрагдаж, холбогдох мэргэжлийн хүмүүст дээрх гэмт хэргийн талаарх ойлголт, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хохирогчид туслалцаа үзүүлэх зэрэг чиглэлээр сургалт явуулахаар бэлтгэгдсэн сургагч багш юм.
         

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 4-р сарын 24, Мягмар гариг, 07:21
Дэлгэрэнгүй...
 
ШҮҮГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР /Мэдээллийн эх сурвалж www.gcc.mn сайтаас/ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Admin   
2012 оны 4-р сарын 17, Мягмар гариг, 05:10

            “Монгол Улсын шүүхийн шүүгч, ерөнхий шүүгчид нэр дэвшигчийг сонгон шалгаруулах журам”-ын 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн зарим шүүхийн шүүгч, ерөнхий шүүгчийн нийт 6 орон тоонд  сонгон шалгаруулалт зарлаж байна.  Үүнд:

             1/ Увс аймгийн шүүхэд шүүгч, ерөнхий шүүгч;

             2/ Булган аймаг дахь сум дундын шүүхэд ерөнхий шүүгч;

             3/ Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн шүүхэд 1 шүүгч;

             4/ Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхэд ерөнхий шүүгч;

             5/ Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхэд 1 шүүгч;

             6/ Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхэд 1 шүүгч

            Шүүгч, ерөнхий шүүгчийн сонгон шалгаруулалтын нэр дэвшүүлэх, бүртгэх ажиллагаа 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг дуусталх хугацаанд явагдах тул нэр дэвшигчид баримт бичгээ тухайн шүүхийн Тамгын хэлтэст дурдсан хугацаанд багтаан ирүүлж бүртгүүлнэ үү .

            Нэр дэвшигчдээс авах шалгалтыг 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 10.00 цагт Улсын Дээд шүүх дээр Шүүхийн Мэргэшлийн хорооны танхимд зохион байгуулна.

           Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлыг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн www.gcc.mn хаягаар болон  263314, 261185 дугаарын утсаар тодруулна уу.

 ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

 
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнажээ. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн О.Өлзийхутаг   
2012 оны 4-р сарын 10, Мягмар гариг, 02:25

           
            

            Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын 2012 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 25 дугаартай захирамжаар шүүхийн байгууллагад идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгааг нь үнэлж, тус аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч Оюунбатын Оюунгэрэлийг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг нийт ажилтнуудын “Шуурхай” хурал дээр аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч С.Энхтөр гардуулан өгч баяр хүргэлээ.
           Хамт олныхоо нэрийн өмнөөс шүүгч О.Оюунгэрэлдээ ажлын өндөр амжилт хүсье.

 
“Хэргийн хөдөлгөөний стандарт”-ын хэрэгжилтийг шалгав. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн О.Өлзийхутаг   
2012 оны 4-р сарын 10, Мягмар гариг, 01:56

            Тамгын хэлтсийн дарга, Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч хамтран албан хэрэг хөтлөлт болон “Хэргийн хөдөлгөөний стандарт”-ын хэрэгжилтийг шалгах удирдамж боловсруулан 2012 оны 4 дүгээр сарын 05, 06-ны өдрүүдэд нийт шүүгчийн туслахуудын ажлыг шалгав.
            Шалгалтын дүнгийн талаар нийт шүүгч, ажилтнуудын “Шуурхай” хуралдаанд мэдээлж, илэрсэн зөрчил, дутагдлыг засах талаар шүүгчийн туслахуудад хугацаатай үүрэг даалгавар өглөө.

 
Сургалт зохион байгууллаа. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Admin   
2012 оны 4-р сарын 03, Мягмар гариг, 10:11

            Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны дотоодын сургалтын төлөвлөгөөний дагуу 2012 оны 3 дугаар сарын 28-ны өдөр аймгийн Татварын газартай хамтран “Татварын хууль болон татварын хөнгөлөлт, чөлөөлөлт” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.
            Сургалтыг Татварын газрын улсын ахлах байцаагч Б.Цэнд удирдан явуулсан ба сургалтад тус шүүхийн шүүгч, ажилтнууд хамрагдав.

 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 6-с 1

Зар

* 2012.05.21-ээс 25-ны өдрүүдэд Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүх эрүүгийн 2, иргэний 1 хэргийг тус тус шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхээр товложээ. * Өмнөговь аймгийн шүүхийн мэдээлэл, лавлагааны алба, харилцах утас: 70532946, 99977009, 99678442

Сайтад зочилсон

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр164
mod_vvisit_counterӨчигдөр231
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт164
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоногт1375
mod_vvisit_counterЭнэ сард3720
mod_vvisit_counterӨнгөрсөн сард3646
mod_vvisit_counterБүгд13489

Online (20 minutes ago): 6
Today: 5-р сар 19, 2012

Манай сайтад

Манайд 7 зочид онлайн

Асуулт хариулт

Онлайн туслах /МЛА/

Санал асуулга

Манай цахим хуудасны талаар үнэлгээ өгнө үү.
 

Видео



Get the Flash Player to see this player.

time2online Extensions: Simple Video Flash Player Module